Мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийг “Дэмжих бүлгийн уулзалт” боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийг “Дэмжих бүлгийн уулзалт” боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол гэмтэл болон бусад идээт шархны дараа мөч тайрагдах мэс засалд орсон эмчлүүлэгчдэд эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой “Дэмжих бүлгийн уулзалт” өнгөрөгч баасан гарагт боллоо.

2018 оноос эхлэн улирал тутам зохион байгуулж буй тус үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, энэ удаагийн уулзалтанд нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн 25 үйлчлүүлэгч оролцсон юм.



“Дэмжих бүлгийн уулзалт”-нд “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын салбарын үүсгэн байгуулагч, багш, судлаач, хиймэл хөлтэй марафончин О.Саранчулуун оролцож, өөрийн амьдралын түүхээр дамжуулан энэ төрлийн мэс засалд орсон үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг өгч, хиймэл хөл болон бусад хэрэглэгдэхүүнийг танилцууллаа.



Түүнчлэн тус үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасаг, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамтран оролцогчдод үзлэг хийж, зөвлөгөө өглөө.

Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэл зүйн асуудал хувь хүн бүрт хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Дэмжих бүлгийн уулзалт”-нд ХУД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ШУТИС-ийн Сэтгэл зүйн төв болон “Монос” группээс дэмжлэг үзүүлж ажилласан байна.



Дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг өргөтгөх шаардлагатай
Дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг өргөтгөх шаардлагатай
 
Алга болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ
Алга болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.