Гамшгаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллагын сайд Тани Койчи хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Гамшгаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллагын сайд Тани Койчи хүлээн авч уулзлаа

Япон Улсад туршлага судалж байгаа Ажлын хэсгийн төлөөлөгчдийг тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гамшгаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллагын сайд Тани Койчи хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Тани Кочи “Гамшгаас хамгаалах хамгийн чухал алхам бол бэлтгэл, бэлэн байдал юм” гэдгийг онцоллоо.

Тус улсын хувьд Гамшгаас хамгаалах тухай суурь хууль нь 1961 онд батлагдсан. Гамшгаас хамгаалах бодлого, суурь төлөвлөгөөг Гамшгаас хамгаалах тухай суурь хуульд үндэслэн төв зөвлөл болон нийслэл, орон нутгийн гамшгаас хамгаалах зөвлөл боловсруулдаг байна.

Мөн Засгийн газрын бүтцэд Гамшгаас хамгаалах төв зөвлөл багтдаг бөгөөд зөвлөлийг Ерөнхий сайд нь ахалдаг. Тус улс жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Гамшгаас хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ба тус өдөр гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг зохион байгуулдаг гэдгийг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өргөө-1” кино театрын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэж байна
Өргөө-1” кино театрын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ