“ШИЛ”АЖИЛЛАГАА: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа.
(2023.04.24, Даваа гараг)
Shilen.gov.mn-д 1 сая гаруй удаа хандаад байна “Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ.
“Төрийн өмчийн байрнуудын түрээсийн орлого ил боллоо. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“ТУЗ”-ийн гишүүдний нэрс болон цалин ил боллоо Төрийн өмчийн, нөлөө бүхий компани “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ын ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байна. Өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98%-ийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна.
ХААДС-д 169,7 тэрбумын өрийн мэдээлэл нээлттэй боллоо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн 7 хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна.
ЖДҮХ санд 221,3 тэрбумын өр хуримтлагдсан байна ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221,3 тэрбум төгрөгийн өр ил боллоо. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум төгрөг байна.