Нэг дор галд өртсөн өрвөн өрхөд гэр өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нэг дор галд өртсөн өрвөн өрхөд гэр өглөө

БЗД-ийн ЗДТГ-аас нэг дор галд өртөж орон гэргүй болсон дөрвөн өрхөд өргөө цагаан гэр гардууллаа.

Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд энэ сарын 13-нд нэг айлын гэр, гурван айлын байшин галд автсан гамшиг болжээ. Орон гэргүй болсон дөрвөн айлын дунд өрх толгойлсон гурван хүүхэдтэйгээ амьдардаг аав, бага насны хүүхдүүдтэй залуу хос болон ахмад насны хүмүүс ч байна.

Хаврын хавсарганаар орон гэргүй болсон дөрвөн өрхөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Зөвлөлөөс шийдвэрлэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр олголоо. Гэрүүдийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Оюунцэцэг, хорооны албан хаагч нар болон албаны хүмүүс гардуулан өгсөн юм.

Олон жил хаяа холбож хөрш амьдарсан болохоор “Эднийх маань өнгөрсөн намар шинэ байшин барьж орсон юм”, “Энэ айл маань өрх толгойлсон олон хүүхэдтэй аав” гэх зэргээр халаглаж байлаа. Хэлж биш хийсэж ирдэг гамшиг зовлонгийн араас түргэн шуурхай арга хэмжээ авч өргөө цагаан гэртэй болгож өгсөнд талархаж байгаагаа иргэд илэрхийлсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ