НЗДТГ-аас иргэдэд ээлтэй, амарч зугаалах тухтай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд циркийг тойрсон автозам, түүнийг дагасан гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.
Дээрх байршлын төлөвлөлтийг шинэчлэн хоёр уулзвартай болгон Циркийн баруун талаар нэвтрэх авто машины урсгалыг нэмэгдүүлснээр түгжрэлийг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүхий ногоон байгууламж бий болох нөхцөл бүрдэх юм байна.
Энэхүү байршилд 314 метр урт, 7 метр өргөнтэй авто замын байгууламж бүхий найман уулзвар хоорондоо 50 метр зайд байрлах бөгөөд авто замын байгууламжаар хязгаарлагдсан дөрвөн байршилд 7750 м.кв талбайд ногоон тохижилт, хоёр байршилд 2600м.кв хатуу хучилттай стандартын бус авто замын урсгал нь мухар бөгөөд буцах хөдөлгөөн их байдгаас замын ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн одоогийн байгаа авто замын хөдөлгөөний урсгал нь явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан амрах талбай бага байдаг байна.