Тарвагатайн нурууны БЦГ-ын Алаг ямаатад хээрийн ажиглалт судалгаа хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Тарвагатайн нурууны БЦГ-ын Алаг ямаатад хээрийн ажиглалт судалгаа хийлээ

Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газар /БЦГ/-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Цогцолборт газрын Алаг Ямаатад хээрийн ажиглалт судалгааг хийж, өмнө байрлуулсан хөдөлгөөн мэдрэгч автомат камерын мэдээллийг авч, шаардлагатай техникийн хяналт үзлэгийг хийж, байрлалыг өөрчлөв.

Камерт 4000 гаруй зураг /дата/ бичигдсэн ба Нэн ховор цоохор ирвэс /2 бодгаль/, янгир ямаа, халиун буга, монгол тарвага, саарал чоно зэрэг амьтад байгааг илрүүлэн тэмдэглэл хөтлөв. Цоохор ирвэс 2021.12.29-нд анх удаа хөдөлгөөн мэдрэгч автомат камерт бүртгэгдэж, нийт 5 удаа ажиглагдаж байгаа. Энэ нь тухайн газарт идэш тэжээлээ даган тогтвортой байршин байгаагийн илрэл гэж үзэж байна. Иймд судалгааны ажлын чухал үзүүлэлт, материалд үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачидтай хамтран ажиллахаар мэдээлэл солилцлоо.

Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн “Хөх уулын хишиг” байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч, малчин, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Баатархүүтэй нэн ховор цоохор ирвэс, янгир ямаа болон бусад төрөл зүйлсийн хамгаалал, судалгааны талаар харилцан санал солилцов.

Н.Баатархүү нь төрлөх нутаг, эх байгалиа хамгаалах үйлсэд чин сэтгэл гарган иргэний үүргээ биелүүлдэг бөгөөд тухайн бүс нутгийнхаа ан амьтан, төрөл зүйлийн талаарх мэдээллийг байгаль хамгаалагчдад өгч хамран ажилладаг юм.

Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах хүчитгэлийн арга технологийн талаар туршлага судаллаа
Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах хүчитгэлийн арга технологийн талаар туршлага судаллаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ