2021 оноос хойш Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрласан гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд тухайн орчмын иргэдийн санал дээр үндэслэн шаардлагатай тохижилтын ажлуудыг үе шаттайгаар хийж байна.
Энэ ажлын хүрээнд дүүргийн 25-р хороог нэг ч тоосгон гараашгүй хороо болголоо.
Тухайлбал:
-2021 онд 34 ш чөлөөлж авто зогсоол ногоон байгууламж
-2022 онд 78ш чөлөөлж авто зогсоол ногоон байгууламж
-2023 онд 23 ш гарааш буулгаж газар чөлөөлснөөр нэг ч тоосгон гараашгүй боллоо.