Сонгинохайрхан дүүрэгт Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нэгтгэх уулзалтыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар анх удаа зохион байгууллаа.
Дүүрэгт 2023 онд нийт 72 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд он дамжин хийгдэж буй бүтээн байгуулалтыг энэ жил яаралтай дуусгаж, ашиглалтад оруулахаар боллоо. Мөн 2024 онд дүүргээс нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах чиглэлийг баримтлан ажиллана гэдгээ дүүргийн Засаг дарга хэлсэн юм.
Уулзалтын үеэр 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, шаардлагатай хөрөнгө оруулалт, хэмнэлтийн тухай хуулийн талаарх, Улсын төсөвт тусгуулахаар дүүргээс явуулсан саналын талаарх, Боловсролын яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлийн талаар төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга А.Батсайхан танилцуулав. Мөн дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, УИХ-ын гишүүдийн ажлын албаны төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид, хороон Засаг дарга нар нэмэлт мэдээллийг өглөө. Ингэснээр дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын мэдээллийн талаар УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид, дүүрэг, хорооны удирдлагууд нэгдсэн нэг мэдээлэлтэй болж байгаагаараа энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой боллоо.
Тухайлбал 27, 28 дугаар тойрогт:
- Гарааш буулгасан талбайд хийх тохижилт
- 29 байршилд 22,4 км хатуу хучилттай авто зам
- Өвлийн спортын ордон
- Хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор
- Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор
- Шинэ сургууль, цэцэрлэг
- Нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн
- Гэрэлтүүлэг
- Найрамдалын авто замын засвар
- Тохижилт, ногоон байгууламж
- Камержуулалт
- Байшин хороолол доторх зам засвар
- Үерийн далан суваг гэх зэрэг шаардлагатай хөрөнгө оруулалтын мэдээллийг нэгтгэн, хороо тус бүр дээр хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ГУРВАН ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
- Толгойтыг гэмтлийн эмнэлэгтэй холбох гэр хороолол дундуурх анхны зургаан эгнээтэй авто зам
- Таван шараас 67-р сургууль хүртэл жишиг гудамж болгох ажлын зураг төсөл хийгдэж байна - 10 жишиг автобусны буудал барих ажлын зураг төсөл хийгдэж байна.