Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд нар мэдээлэл хийлээ.

Он гарсаар улсын хэмжээнд өчигдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 гэр, (сууц) 19 хашаа (саравч), 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 356,510га, нийт 359,505га талбай өртжээ.

Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 2600 гаруй хүн, 320 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн Чойбалсан, Дорнод аймгийн Булган суманд хээрийн түймэр гарч, өчигдөр буюу 01-ний өдрийн 11:12 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртсөн бөгөөд түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.

Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгдсэн мэдээллийг 5 дугаар сарын 02-ны өдрийн 09:35 цагт ирүүлсэн.

Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ, ГССҮТ-ийн ажилтнууд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ171Е загварын нисдэг тэрэгтэй Улаанбаатар хотоос 5 дугаар сарын 02-ны өдрийн 13:58 цагт хөөрлөө.

Мөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 25 гэрийг хүргүүлэхээр шийдвэрлээд байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын iFLYTEK компаниар зочлов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын iFLYTEK компаниар зочлов
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ