СХД: Туршлага судлах бизнес аялал зохион байгуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

СХД: Туршлага судлах бизнес аялал зохион байгуулав

Сонгинохайрхан дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх, туршлага судлуулах зорилгоор бизнес аяллыг зохион байгууллаа.

Энэ удаагийн аяллаар хүнсний манлай үйлдвэрүүдийн төлөөлөл болох “Та Чи” ХК, "Милл хаус" ХХК, “Мах импекс” ХК-ийн охин компани “ХКҮ” ХХК-ийн үйлдвэрүүдийн байртай танилцсан юм.

Аяллаар дээрх байгууллагуудын бизнесийн түүх, үйлдвэрлэлийн процесс, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон улсын стандарт, шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийн горим, инновац, баримталдаг эрүүл ахуйн дүрэм журам, үйлдвэрлэлийн үйл явцтай бодитоор танилцаж, туршлага солилцлоо.

Мөн тухайн үйлдвэр эрхлэгч компаниуд хэрэглэгчийн шаардлагыг хангасан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд хийгдэж буй ажлууд, экспортод бүтээгдэхүүнээ гаргасан туршлагын талаарх мэдээлэл хүргэн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж хамтарч ажиллалаа.

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ
Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ