Гарааны бизнесээ эхлүүлж буй, шинийг эрэлхийлэгч залуус, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих үүднээс долоо хоног бүрийн Пүрэв гарагт “Нээлттэй Баянзүрх” арга хэмжээг зохион байгуулж байна.
Та долоо хоног бүрийн Пүрэв гарагт Баянзүрх дүүргийг зорин ирж дундын оффис, уулзалтын өрөө, хуралдааны танхимд үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж, бизнесээ өргөжүүлээрэй. Бид зогсолтгүй тэмүүлэх, бүтээлч иргэдээ үргэлж дэмжсээр байх болно.
Та Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 102 тоотод ирж бүртгүүлэх эсвэл [email protected] хаяг руу хүсэлтээ илгээж цагаа аваарай.