СХД-ийн 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

СХД-ийн 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны төв замаас Баянхошуу 32 дугаар гудамж 67 тоот хүртэл 516 метр авто зам тавихаар боллоо.

Тус авто зам явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц бүтээн байгуулалттай болох юм. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол дундуур авто зам түлхүү тавих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Гэр хорооллын нийт 28 байршилд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 5 байршилд дүүргийн төсвийн хөрөнгөөр авто зам тавихаар зураг төслийн ажил хийгдэж дуусаад байна. Хэд хэдэн байршилд авто замын ажил эхлээд буй.

Эдгээр авто замууд ашиглалтад орсноор төв замын түгжрэл буурах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа
 
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!