СХД: Өнөр хорооллын арын зам дагуух объектуудад хяналт, шалгалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

СХД: Өнөр хорооллын арын зам дагуух объектуудад хяналт, шалгалт хийлээ

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12/06 дугаар тогтоол болон дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжаар дэн буудлуудад хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн гурав дахь удаагаа хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.

Хурлаар Өнөр хорооллын арын зам дагуу байрлах объектуудад үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж, стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын гаргасан санал, дүгнэлт, илэрсэн зөрчлийн хүрээнд хүргүүлсэн шаардах хуудас, мэдэгдлийн дагуу хэрэгжүүлсэн ажил, үр дүнг хэлэлцлээ.

Тус хуралд 13 дугаар хорооны оршин суугчид, Хөгжил цогцолбор сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөл өөрсдийн хүсэлтээр оролцлоо. Эцэг эхийн төлөөлөлүүд сургуулийн орчинд дэн буудал ажиллаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг илэрхийлж байв.

Ажлын хэсгийн зорилго сургууль, орон сууцны орчимд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох эрхийг хамгаалах, орчны бохирдол, хог хаягдалтай тэмцэх, иргэдийн амар тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна.

Мөн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, оршин суугчдын хүсэлтийн дагуу 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр тухайн дэн буудал, объектийн өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч нартай уулзалт хийхээр боллоо.

Энэ амралтын өдрүүдэд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
Энэ амралтын өдрүүдэд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ