Стратегийн команд штабын сургуульд оролцогчдод нэгдсэн мэдээлэл өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Стратегийн команд штабын сургуульд оролцогчдод нэгдсэн мэдээлэл өглөө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуульд Гамшгаас хамгаалах 12 улсын алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болон 21 аймгийн Онцгой комиссын гишүүд оролцох юм.

Стратегийн команд штабын сургуульд оролцогчид Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн бүтцээр ажиллаж, харилцан уялдаа холбоо, ослын удирдлагын систем, онцгой байдлын ажиллагааны төв /нэгдсэн шуурхай штаб/, хүмүүнлэгийн олон улсын байгууллага, төрийн цэргийн байгууллагын чиг үүргийг уялдуулах зорилгоор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх штабын дадлага хийнэ.

Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуульд оролцогчдод нэгдсэн мэдээлэл, холбогдох үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хоёр гүүрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгана
Хоёр гүүрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ