Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израиль Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.

Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний энэ өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Харин Монгол Улс Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн 21 жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 370 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Онцгой байдлын байгууллагын нийт Цэнхэр дуулгатан та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
Хүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ