Марааш “Зарлан мэдээллийн дохио“-г дуугаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Марааш “Зарлан мэдээллийн дохио“-г дуугаргана

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран 2023 оны 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Стратегийн команд штабын сургууль хийгдэнэ.

Энэ удаагийн дадлага, сургууль нь Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй стратегийн команд штабын сургуультай холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт явагдахаар төлөвлөгдөөд байна. Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй түр цугларах талбайд очин өөрийн аюулгүй байдлаа ханган дадлага сургуульд оролцохыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой Комиссоос зөвлөж байна.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ

1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа
Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа
 
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.