Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдад туг гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 35 секунд

Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдад туг гардууллаа

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын туг гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус наадмын анхан шатны тэмцээнийг 21 төрлөөр хоёрдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 371 сургуулийн 5252 сурагч тамирчдыг хамруулсан юм.

Тус тэмцээнээс шалгарсан 171 тамирчин сурагчид Баянхонгор аймагт зохион байгуулагдах зуны VII наадамд 2023 оны зургаадугаар сарын 19-28 өдрүүдэд оролцох юм.

Тугийг Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн сурагч Б.Жаргалмаад гардуулан өглөө.

Сурагч тамирчин Б.Жаргалмаа нь 2021-2023 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зэрэг амжилтуудыг гаргаж байгаа өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Мөн уг арга хэмжээний үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон шилдэг байгууллагуудад шагнал гардууллаа.

  • Нэгдүгээр байр: 119 дүгээр цэцэрлэг
  • Хоёрдугаар байр: 113 дугаар цэцэрлэг
  • Гуравдугаар байр: 80 дугаар цэцэрлэг
  • Тусгай байр: 101, 303, 284, 285 дугаар цэцэрлэг 153, 106, 74 дүгээр сургууль

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнүүлсэн “Цаг гаргая” аянд Сонгинохайрхан дүүргийн 3488 иргэн нэгдэж, Шугаман бүжиг, иог, явган алхалт, эрүүл мэндийн цахим гүйлт, бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, Улаанбаатар марафон, нийтийн бүжиг зэрэг олон төрөлт биеийн тамирын арга хэмжээг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус аянд идэвх санаачилгатай оролцож нэгдсэн дүнгээр:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

  • Нэгдүгээр байр: 263 дугаар цэцэрлэг
  • Хоёрдугаар байр: 110 дугаар цэцэрлэг
  • Гуравдугаар байр: 214 дүгээр цэцэрлэг
  • Тусгай байрт: 107, 260, 226, 113, 119, 104, 303 дугаар цэцэрлэг

Ерөнхий боловсролын сургууль

  • Нэгдүгээр байр: 9 дүгээр сургууль
  • Хоёрдугаар байр: 65 дугаар сургууль
  • Гуравдугаар байр: Ирээдүй цогцолбор сургууль
  • Тусгай байрт: 62, Хөгжил цогцолбор сургууль тус тус шалгарсан юм.

Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ
Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ
 
Ардчилсан нам сонгуулийн үеэр олон улсын байгууллагуудыг ажиглагчаар ажиллуулах санал гаргав
Ардчилсан нам сонгуулийн үеэр олон улсын байгууллагуудыг ажиглагчаар ажиллуулах санал гаргав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.