Сонгинохайрхан дүүрэгт “Өгөөмөр өдөр“ арга хэмжээ энэ бямба гарагт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сонгинохайрхан дүүрэгт “Өгөөмөр өдөр“ арга хэмжээ энэ бямба гарагт болно

“Өгөөмөр өдөр” арга хэмжээг 2023 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 11:00-16:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны нэгдсэн байрны талбайд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд оролцсоноор та өөрт хэрэгцээгүй болсон зүйлсээ хандивлах, солилцохоос гадна таалагдсан бараагаа худалдан авах боломжтой юм.

Таны хандивлах бараа:

- Гутал, хувцас

- Электрон бараа

- Ном сэтгүүл

- Цүнх, гоёл чимэглэл

- Гэр ахуйн хэрэгсэл

- Гялгар уут

- Бусад гэх мэт

Сонгинохайрхан дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоодыг өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, бие биедээ тус дэм болохыг уриалж байна.

Өөрт байгаа бүхнээсээ бусадтай хуваалцъя.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
 
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.