“Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “төсвийг ил тод хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх” гэсэн дэд заалт нэмэх, мөн орон сууцны ипотекийн зээлийн эрэлт болон төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нийслэл, орон нутагт үе шаттайгаар нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн 60 хувийг орон нутгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хуваарилах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100 м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанканд даалгахаар өөрчлөн найруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.