МИАТ ТӨХК-ийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц дээр аянга буусны улмаас нислэг хойшилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

МИАТ ТӨХК-ийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц дээр аянга буусны улмаас нислэг хойшилжээ

МИАТ ТӨХК-ийн 2023 оны 11-р сарын 2-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 онгоц нислэг үйлдэхээр бэлтгэж байх үед онгоцны хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэгийг түр хугацаагаар хойшлуулжээ.

Миат компанийн зүгээс "Зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

Зорчигчдод хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Та бүхнийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.

Нислэгийн мэдээллийн талаар эргэн мэдэгдэх болно" гэх тайлбар өгчээ.

МИАТ ТӨХК

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ