УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.04/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн. Хурал өмгөөлөгчдийн тавьсан санал, прокурорын зөвшөөрлөөр хаалттай үргэлжилж, дөнгөж сая завсарлалаа.
Урьдчилсан хэлэлцүүлэгтээ тэргэнцэртэй ирсэн тэрээр ойлгоц сайн байгаа ч ярих чадваргүй байгаагаа шүүгчдэд уламжилжээ.
Зургаан цаг орчим үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.