Владимир Путин гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь Путин дор хаяж 2030 он хүртэл төрийн эрхэнд байна гэсэн үг хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.
Олон дипломатчид, тагнуулчид болон албаны хүмүүс Путиныг насан туршдаа засгийн эрхэнд үлдэнэ хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн ч өнөөг хүртэл Путин дахин сонгуульд нэр дэвших төлөвлөгөөний талаарх мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путин энэ талаар хараахан тайлбар хийгээгүй гэж хэлээд "Одоогоор сонгуулийн кампанит ажил албан ёсоор зарлагдаагүй байна" гэжээ.