590 сая төгрөгөөр цагдаагийн алба хаагчдад өвлийн хувцас хийлгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

590 сая төгрөгөөр цагдаагийн алба хаагчдад өвлийн хувцас хийлгэжээ

Энэ онд цагдаагийн дээд, ахлах, дунд офицер, ахлагч нэг бүрт өвлийн улиралд бүх төрлийн дүрэмт хувцастай өмсөх зориулалтаар шинээр нийт 3500 хос гадуур хувцсыг нормоор олгожээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанаас энэ оны зургаадугаар сард тендер зарлаж, гүйцэтгэгчээр "Туко тайлор" ХХК шалгарч нэг бүрийг нь 161,875 төгрөгөөр буюу нийт 3500 хос өвлийн хувцсыг 590 сая төгрөгөөр нийлүүлжээ.

Түүнчлэн энэ онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материалд нийт 7 тэрбум 343 сая төгрөгийг улсын төсвийн урсгал зардлаас зарцуулсан байна.

Шаардлага тавьсан цагдаа руу салаавч гаргаж, ёс бус үгээр доромжилжээ
Шаардлага тавьсан цагдаа руу салаавч гаргаж, ёс бус үгээр доромжилжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ