СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан 2 сартай нярайн ээж сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Нярай аравдугаар сарын 20-нд тус эмнэлэгт хүргэгдэж, 23-ний өдөр амьсгал хураасан бөгөөд пенициллин тариаг стандартын дагуу найруулж тариагүйгээс үүдэн нас барсан хэмээн ар гэрийнхэн нь мэдээлсэн билээ.