Байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асарч буй хүмүүсийн НДШ-ийг УЛС ДААНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асарч буй хүмүүсийн НДШ-ийг УЛС ДААНА

Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай иргэдийг асарч буй хүмүүсийн НДШ-ийг 2024 оноос эхлэн улс даахаар болжээ.

Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхэд өвдөхөд ажлаа таслах эсхүл ажилгүй, орлогогүй болох айл өрхөд хэцүү. Тэгвэл хөдөлмөрлөх бүх насандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран ажилгүй, орлогогүй байгаа эцэг, эх яах вэ?

2023 оны шинэчлэн баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу 2024 оноос ийм ЭХ ЭСХҮЛ ЭЦГИЙН нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар хуульчилсан. Ингэвэл эх/эцэг нь ахмад насандаа тэтгэвэр авч нийгмийн баталгаа нь хангагдана. Үгүй гэвэл хуулийн дагуу ахмад насанд нь ХАЛАМЖ ӨГНӨ харин ч ХАЛАМЖ ӨСНӨ.

Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ эцэг, эхчүүдэд бүгдээрээ хүнлэг хандъя. Ойлгож дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Хуулийн заалтыг оруулав.

(2023 оны 7-р сарын 7-ны өдөр батлагдсан НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ:

21.22.Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй ХҮҮХДЭЭ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлнө.)" гэжээ.

Хөгжлийн банк“-ны захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн ял оноолоо
Хөгжлийн банк“-ны захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн ял оноолоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ