УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сонгуульд зориулсан төсвөө буцаах ёстой. Улсыг өрөнд оруулсан төсөв баталж болохгүй. Гишүүдэд "Гурван тэрбум төгрөг тойрог дээр нь тавина" гэх байдлаар авлигадаж төсөв батлах гэж байна. Ингэж болохгүй. Одоо 76 гишүүнийг хоёроор үржээд энэ тоо өснө. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байх цагаасаа тойрог дээрээ төсөв тавиулж үзээгүй. Энэ үйлдлээ зогсоо Б.Жавхлан. Улсын төсөв юу болж байгаа талаар УИХ дээр асуулга явуулах саналтай байна. Гадаад өрийн удирдлагын талаар Сангийн яамнаас гаргасан байна. 2022 оны байдлаар улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар байна. 2014 онд 21 ам.доллар байсан юм. Гэтэл энэ хугацаанд 12 ам.доллараар улсын өр нэмэгдчихээд байгаа юм. 2022 онд гаргасан Үндэсний аудитын газраас өр нэмэгдэж байна гээд гаргачихсан. Дэлхийн банкнаас Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн зардал хэт өндөр байгаас гадна тогтворгүй байна. Үүнээгээ засаж сайжруул гэсэн анхааруулгууд байсаар байтал засахгүй юм" гэжээ.