УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал "Би Гэр бүлийн тухай хуулийн төслийг өргөн барьж байсан ч дарагдаад алга болсон. Гэр бүлийн асуудал хүүхдийн тэтгэмжийг асуудлыг хуульчилмаар байгаа юм. Судалгаанаас харахад 75 мянган өрх толгойлсон эх, 19 мянган эцэг байна. Айл гэр болж тоглоно, сална. Үүний ард хүүхэд хохирч байна. Салсны дараа хүүхдэд өгч байгаа тэтгэмжээ эхнэртээ өгч байна гэж бодоод байх шиг байна, эрчүүд. Хүүхдэддээ өгч байгаа гэж ойлгохгүй байна. Энэ тэтгэмж нь амьжиргаан түвшний 50 хувь гэхээр 100 орчим мянган төгрөг л юм билээ. Амьдрал нь боломжийн байсан ч ийм юм билээ. Арчаагүй эрчүүдийн байдлаас болоод эмэгтэйчүүд хохирч байна. Тэтгэмжийг орлогтой нь дүйцүүлж нэмээд өгөөч. Тэгээд хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа эрчүүдийн картнаас тэтгэмжийг нь татаж авдаг байх хуулийн зохицуулалт оруулж өгөөч. Хэдхэн эмэгтэйчүүдийн нуруун дээр энэ улс чинь явж байна" гэлээ.