Сангийн сайд өөрийн аймагтаа хамгийн ӨНДӨР ТӨСӨВ төсөвлөсөн тухайгаа тайлбарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Сангийн сайд өөрийн аймагтаа хамгийн ӨНДӨР ТӨСӨВ төсөвлөсөн тухайгаа тайлбарлав

Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгчээ.

Тэрээр "Сангийн яам, Засгийн газар бүх төсвөө төлөвлөөд 2024 оны төсвийн төслийг есдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьсан. Тэрнээс хойш оролцдоггүй. УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуультай. Батлагдаад ирсний дараа Засгийн газар төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-аар төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Засгийн газар бодлогын хувьд оролцдоггүй.

Сайдуудтай аймаг болох Дархан, Хэнтийд хөрөнгө оруулалт тавьчихлаа гээд хардах байх. Дархан надтай надгүй хөгжсөөр байгаа. 120 мянга гаруй хүн амтай Монгол Улсын хоёр дахь том хот болж хөгжиж байна. Цаашдаа ч надгүйгээр хөгжинө. Дархан хүн амыг хэдий чинээ татна төдий чинээ Улаанбаатар хотын түгжрэл бууря, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх их нүүдэл багасах юм. Нийгмийн суурь үйлчилгээ болох дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол нь хүн ам шингээх чадвартай болж гэмээнэ тэнд төвлөрөл бий болно. Хөдөө орон нутаг руу хөгжил Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд явах юм бол тийшээ дэд бүтцээ тавьчихсан. Эдийн засгийн төвлөрөл үүсэх бүрэн боломжтой. Өнгөрсөн зуунд байгуулсан потенциалны суурь байхад энд Сангийн сайдтай хөрөнгө оруулалт тавьж болохгүй гэж боож болохгүй.

Э.Амартүвшин дэлхийн ШИЛДЭГ БАРИТОН хоолойгоор хоёр дахь удаагаа тодорлоо
Э.Амартүвшин дэлхийн ШИЛДЭГ БАРИТОН хоолойгоор хоёр дахь удаагаа тодорлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ