Өвөр Монголд "The Mongol Khan" жүжгийг гаргахыг хориглосон. Тиймээс энэхүү жүжгийг үзэхээр ирсэн өвөрмонголчуудад 20 хувийн хөнгөлөлт олгохоор болжээ.
Тус жүжиг энэ сарын 17-оос эхлэн 15 хоногийн турш Лондон хотын Колизей театрт тоглогдоно. "The Mongol Khan" жүжгийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондон хотноо болсон "The Lord Mayor's" шоунд оролцсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.