Х.Нямбаатар: Жилд 50 мянган машин орж ирээд байвал түгжрэлтэй тэмцэж чадахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 48 секунд

Х.Нямбаатар: Жилд 50 мянган машин орж ирээд байвал түгжрэлтэй тэмцэж чадахгүй

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр /2023.11.13/ эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

Түгжрэлтэй тэмцэх, гэр хорооллыг барилгажуулах тухай анхдагч хууль батлагдсаны маргаашнаас удирдлагын баг хэрэгжилтийг хангахын төлөө амралтгүй, цаг наргүй ажиллахыг шаардана. Жилд 50 мянган машин орж ирээд байхад хэчнээн зам, гүүр бариад, өргөсгөөд түгжрэлтэй тэмцэхгүй.

Байрнуудын гадна талд 3 жил тавьсан, хучлагатай машин байгаа гэдэг судалгаа бий. Олон аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Их тойруу дотор 1500 өндөр таур босох юм уу гэдгээ НИТХ, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Энэ асуудалтай холбоотойгоор олон аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ би бүгдийг зогсоохгүй. Зарим нь сууриа хийчихсэн газрууд бий. Ийм барилгуудыг журмынхаа хүрээнд явуулах л байх. Харин Улсын нэгдсэн эмнэлгийн хашаан дотор 20 давхар барилга барихыг зөвшөөрөхгүй. Ялгаж салгаж хэцдүүлээ шийдэл гаргая гэж байгаа.

Сая 0 зогсолт болсон. Хүйтрээд ТЭЦ-3, ТЭЦ-4 рүү 28 удаа таталт хийхэд л 0 зогсолт үүсч байгаа. Тэг зогсолтыг зогсоох уу, яах вэ гэдгийг НИТХ шийднэ. Тийм учраас энэ бүх эрхийг НИТХ –д олж авчирч байгаад шийдье гэж байгаа юм.

Улаанбаатар хотын 700 худалдаа эрхлэгчтэй өчигдөр би уулзсан. Бүгд бухимдалтай байна лээ. Шөнийн тээврийг зогсооё гэсэн. Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт Барс, Нарантуулыг орлохуйц агуулах худалдаа, том тээвэр ложистикийн төв байгуулах шийдвэр гаргаж өгье. Тэгвэл Дамбадаржаа, Хайлааст, Баянхошуу, Чингэлтэй, Толгойт төвүүдэд агуулах худалдаа байгуулчихвал иргэд зөвхөн Хархорин, Барс руу явж бараа авах гэж явахгүй. Нэгдүгээр эгнээг гацаахгүй.

Худалдаа эрхлэгчид авлига албан тушаалтай холбоотой асуудалд цэг тавь гэсэн. Манай нийслэлийн нийтийн тээвэрт маш олон жил бугшсан, аж ахуйн нэгжтэйгээ хуйвалддаг, авлигын тогтолцоо байгаа. Өмчийн харилцааны газрынхан зориудаар шүүх дээр ялагддаг авлигын тогтолцоо байгаа. Газар албанд ч авлигын тогтолцоо байгаа. Энийг засахын тулд нийслэл газар олгохгүй гэдэг өөрчлөлтийг хуульд оруулж ирж байгаа.

Автобусны тухайд холбоотой бүх дарга нарыг шалгуулъя гээд өргөдөл өгсөн. Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар шийд гэвэл миний ажил үүргийн хувиар биш. Мөрдөх байгууллага шийднэ. Удахгүй шүүхэд шилжүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Дараагийн шинэ автобус дээр алдаа гаргахгүйн тулд олон улсын тендер зарласан. Гэхдээ манай Худалдан авах ажиллагааны тухай хуулийн нэг зарчим нь үнийг нэгд тавьдаг. Хөгжиж байгаа орнууд үнэ тэнцүү чанар тавьдаг. Ийм ангилалтай хууль руу шилжихгүй бол хамгийн хямд үнэ гэдэг зарчмаар явах нь буруу байгаа. Аж ахуйн ажил хийхээр зовлонг нь мэдэрдэг юм байна.

“Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” 74,500,000 төгрөгийн хохирлыг таслан зогсоожээ
“Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” 74,500,000 төгрөгийн хохирлыг таслан зогсоожээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ