УИХ-ын гишүүн Ц.Анандбазар цар тахлын үеэр МИАТ-д гурав дахин өндөр үнээр шатахуун шахаж, төрийн өмчит компанийг алдагдалд ороход нөлөөлсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Тодруулбал, МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй хоёр компани нь Ц.Ананбазарын өөрийн болон эхнэрийнх нь компани аж. Эдгээр компаниуд нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” юм. Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын тайланд “Сод Монгол групп”-ын 95 хувь, “МэргэВан ХХК”-ийн 47.5 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.