Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар тавьсан 24 дүгээр асуулгын хариу нийтлэгджээ.
Энэхүү мэдээлэлд: Улaнбаатар хотод түүxий нүүрс буюу Багануурын уурхайн нүүрсийг түлж байх үед 2016-2019 оны 12, 1 дүгээр саруудад тоосонцорын хэмжээ 214.5-222 мкг/м3 байсан бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр 2019-2023 оны 1, 12 дугаар саруудад агаарын чанарын үзүүлэлт 125.5-124.5 мкг/мз болж 50%-иap буурсан боловч харин азотын давхар исэл 16%, хүхэрлэг хий 51 мкг/м3-ээр их байсан байна.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн тоног техөөрөмжүүдийг бүрэн автоматжyулан бэлэн байдал найдвартай ажиллагааг хангаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түлшний чанарыг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэхээр ажиллаж байна.
Үйлдвэрүүдийг бүрэн автоматжyулснаар тоног төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмж гэмтсэн үед гэмтлийг түргэн шуурхай илрүүлэх, шалтгааныг зөв тодорхойлох, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулах зэрэг давуу талууд бий болно.
Цаашид 600 мянган тоннын хүчин чадалтай зүүн бүсийн үйлдвэр болон төвийн үйлдвэрийг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд Зүүн бүсийн үйлдвэрийн З дугаар цехийн хүчин чадлыг 50 тн/цаг-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил хийгдсэнээр 1 тн шахмал түлшний өөрийн өртөг 36100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардлыг 8,6 хувиар бууруулна.
Мөн тус шугам ашиглалтад орсноор Сонгино хайрхан дүүрэгт байрлах баруун бүсийн үйлдвэрийг үe шаттайгаар зогсоож, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой. Сайжруулсан түлш хэрэглэснээр нийслэлийн агаарын бохирдол түүхий нүүрс хэрэглэх үетэй харьцуулахад 2 дахин буурсан хэдий ч тоосонцор, хухэрлэг хийн хэмжээ агаарын чанарын стандартаас ендер хэвээр байна.
Энэ нь агаарын бохирдлыг бyyруулахад дараагийн шатны арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатайг харуулж байна. Түүxий нүүрс, шахмал түлшний агаар бохирдуулах гол хүчин зүйлүүд нь түүнд аryулагдах дэгдэмхий бодис, хүхэр, үнслэгийн аryуламжийн эзлэх хувьтай холбоотой байдаг. Олон улсад шахмал түлшинд аryулагдах дэгдэмхий бодисын агууламж 12%, хүхрийн аryуламж 0.5%, үнслэг 15%-иас бага үзүүлэлттэй түлш үйлдвэрлэж, агаарт дэгдэх тоосонцор, хүхэрлэг хийг бууруулдаг байна.
Иймд шахмал түлш үйлдвэрлэхэд шаардлага хангасан гол түүхий эд нь хүрэн нүүрсийг цельсийн 550-700 градуст хуурай пиролизын аргаар гарган авсан хагас коксыг ашиглан шахмал түлш үйлдвэрлэнэ гэжээ.