Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Олимпын гүүрний барилга угсралтын ажлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр "Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургаадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ" гэв.

Мөн “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.

Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулсан байна.

Богдхан уулын Дугуй цагаан орчмын 49 шавар гэрийг буулгаж эхэллээ
Богдхан уулын Дугуй цагаан орчмын 49 шавар гэрийг буулгаж эхэллээ
 
“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.