Туушин зочид буудалд өнөөдөр /2023.11.21/ "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Цэрэгт амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн сэтгэл санааны хохирлоо нэхээч ээ л гэж хэлэх байна. Сэтгэл санааны хохирлыг тооцдог хууль гарсан. Захын нэг авлигачдын гэрээс 7-8 саяар гарч байгаа шүү дээ. Энэ хуучинсаг арга барилаа л өөрчлөх ёстой. Цэрэг бол дэглэж болдог, хүний эрхийг зөрчиж болдог гэдэг ойлголт яваад байна. Бүр болохгүй бол эмэгтэй дарга нар тавиад ажиллаад үз л дээ. Хүмүүнлэг иргэний нийгэм рүүгээ ажиллахгүй бол хуучин сэтгэлгээнээсээ салахгүй байна" гэлээ.