АНУ-ын бүх төрлийн гоо сайхны хагалгааны мэс засалч эмч Anthony Youn-ы /America's Holistic plastic surgeon/ талаар охид эмэгтэйчүүдэд өгсөн гоо сайхны зөвлөгөөнөөс багцлан та бүхэндээ хүргэе гэж бодож байна.
Үүний өмнө та нар маань бас фэйсбүк болон өөр олон платформоос энэ хүний богино бичлэгүүдийг үзэж байсан ч байж болох юм.
Уг эмч маань гоо сайхны хагалгааны хор уршгийн талаар ялангуяа өсвөр насны Америк охидууд 16 насны төрсөн өдрийн бэлгээрээ хагалгаанд орох явдал ихэссэнтэй холбоотойгоор бага насны охидууд эрт үеэс хагалгаанд орох үйл явцад эмзэглэж эхэлснээр эрүүлээр хэрхэн гоо сайхандаа анхаарах зэрэг богино бичлэг болон youtube хуудсаараа дамжуулан энэ талын мэдлэгээ хуваалцдаг болсон байна.
Мөн сонирхуулж хэлэхэд уг эмч маань өөрөө мөн эрүү нүүрний гажигтай төрж байсан бөгөөд үүнийгээ залуу насандаа хагалгаанд орж зайлшгүй нөхцөл байдалд хэрхэн өөрийнх нь амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч байсан нь хожмоо энэ чиглэлээр ажиллах үндсийг нь тавьж байж л дээ.
За ингээд уг эмчийн зөвлөгөөнөөс хэн бүхний мэддэг байж магадгүй ч ахин нэг сануулах зарим зөвлөгөөг чадан ядан хүргэе.
Гоо сайхандаа гаргадаг түгээмэл алдаа
- Дэрний уутаа тогтмол солихгүй байх нь нүүрний арьсанд маш муу ба олон төрлийн нян бактери үүсэх нөхцөл бүрддэг
- Чийгтэй үстэй унтах нь мөн нянг илүү үржүүлдэг
- Доод тал нь 30 хувиас дээш нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэж занших
- Зөвхөн нүүрээ л арчилж тослох биш яг ижил хэмжээгээр хүзүү болон цээжиндээ мөн анхаарч байх хэрэгтэй. Цээж болон хүзүүний арьс түрүүлж хөгшрөх хандлагатай болдог.
- Caster oil нь нүүрэнд сайн хэдий ч Latisse oil нь хөмсөг болон сормуусны үсийг ургуулдаг. Үр дүн нь танд 6-8 долоо хоногт л мэдэгдэх болно.
- Залуухан харагдахыг хүсч байвал хоолоо солонгоруулж буюу бүх төрлийн өнгөний ногоог хүнсэндээ байнга хэрэглэх мөн сахар болон цагаан өнгөтэй талх, будаа , гурилнаас татгалзаарай.
- Залуу эрүүл арьстай байхыг хүсвэл Fish oil, Omega 3, Vitamin A, Vitamin C, Vitamin D , Probiotic буюу ашигтай бактери болон ногоон цайг тогтмол хэрэглэх