Тухайн үед ажиллаж байсан сувилагч улсад 20 гаруй жил ажилласан туршлагатай гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Тухайн үед ажиллаж байсан сувилагч улсад 20 гаруй жил ажилласан туршлагатай гэв

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв-2 буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэж байсан 0-2 насны нярай хүүхдүүдэд цагийн тарианы урвал илэрсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар тус эмнэлэгийн удирдлагууд "Эцэг эхчүүдийн зүгээс зарим нь найруулсан тариа барьж орсон гэж байна. Тиймээс тарианы процедурын алдаа байж болзошгүй. Хүүхдүүдийн тандалтаас харахад тарианы стандарт алдсан байж болзошгүй. Гурван төрлийн антибиотокийн төрлийн тариа байсан. Ампициллин,амоксиклав Цефтриаксон зэрэг 3-4 төрлийн тариа хийсэн байна. Энэ хүүхдүүд 4-5 өдрийн өмнөөс сорил тавиулаад хийсэн байх ёстой. Хугацааны хувь 2024 онд дуусах байгаа.

Эм зүйн тасгаас хугацаа нь дуусах болоогүй гэж байна. Мөн буруу тариа, андуурч хийгээгүй. Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь ажиглана. Өнөөдөр хоёр цагийн өмнө авсан шинжилгээгээр аминд халтай байдал хэвийн болсон. Дараагийн эмчилгээг өөрчлөөд явсан. дөрвөн сартайгаас 12 насны хүүхдүүд байна. Эхний хүүхэд 02:00 цаг гэхэд сэхээнээс гарсан. 03:00 цаг гэхэд бүх хүүхэд энгийн тасаг руу шилжсэн. Сувилагч бол эмчийн заавраар тариа хийх ёстой. Сувилагчийг буруутгах нотолгоо байхгүй. Найруулсан тарианд ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Үйлчлүүлэгчийн дэргэд сувилагч тариагаа задлах ёстой. Хэрэв өмнө нь задласан бол хуулийн байгууллагаар шалгуулах байх. Бид өдөр болгон тарилгын талаар сургалт сурталчилгаа хийдэг. Шалгалт авч, дүн тавьдаг. Тухайн үед ажиллаж байсан сувилагч улсад 20 гаруй жил ажилласан туршлагатай" гэв.

БНХАУ-д бага насныхан уушгины хатгалгаа болж эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ихэсжээ
БНХАУ-д бага насныхан уушгины хатгалгаа болж эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ихэсжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ