2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэбилэгийн Одбаяр нь “АН-ын дарга С.Эрдэнийн нэрийг барьж, түүний бие муудсан эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, сонгуулийн зардалд нь хандив өгөөч” зэргээр худал хэлж Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт итгэл төрүүлэх замаар тэднээс 600 орчим сая төгрөгийг нь залилсан байж болзошгүй асуудлаар шалгуулсан талаар эх сурвалж мэдээлжээ.
Мөн Эрдэнэбилэгийн Одбаярынхаа талаар С.Эрдэнийн хүү Одбаяр өөрийн твиттер хуудастаа, “АН-ын залилан Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амин амьдаа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” хэмээн мэдэгдэж байжээ.
Э.Одбаярыг энэ сарын 27-ны өдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон нь тус нам дотор томоохон хагарал үүсгээд байгаа аж.