Төслийн зуух дэлбэрч, айл шатсан байж болзошгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Төслийн зуух дэлбэрч, айл шатсан байж болзошгүй гэв

Дархан-Уул аймгийн Хөтөл хороололд "Айлын гэр шатаж байна" гэх дуудлага тус аймгийн Онцгай байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу яг одоо онцгой байдлын алба хаагчид галын унтраахаар газар дээр нь ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Тухайн дуудлагын дагуу газар дээр нь яг одоо галын унтраахаар ажиллаж байна. Галын бүрэн унтрааж амжаагүй байгаа. Тиймээс ямар шалтгааны улмаас гарсан бэ гэдгийг тогтоогоогүй байгаа гэсэн үг. Урьдчилсан байдлаар нэг айл шатсан гэх мэдээлэл байна. Гэр үү, байшин уу гэдэг талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй" гэлээ.

Тэгвэл өөр нэг эх сурвалжийн мэдээллээр төслийн зуух дэлбэрсэн байж болзошгүй гэв.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг томилжээ
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэгийг томилжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ