Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг асуудлыг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд "Монгол Улсад 437 хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ хуулийн 300-д журам батлах эрх олгосон. Нийт 2500 журам батлахаар хуульчлагдсан байна.
Улсын нэгдсэн бүртгэл 2591 журам бүртгэлтэй байна. 2018 онд манай улс 906 журамтай байсан бол сүүлийн хэдхэн жил 2500 болтлоо эрс нэмэгдсэн. Үүнд Хог хаягдлын тухай хууль, Малын тоо толгой, албан татварын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудаар 800 гаруй журмыг ИТХ батлахаар хуульчилсантай холбоотой байна. Энэ журмуудыг яам, агентлагаар нь авч үзэхэд 2300 журмын 33 хувь нь сайд нарын баталсан журам байгаа юм. Засгийн газраас 600 гаруй журам батлагдсан. БОАЯ, БХБЯ, Сангийн яам, ХЗДХЯ хамгийн олон журам баталжээ.
Засгийн газрын агентлагуудаас нийт 173 журам батлагдсан байна. Үүнээс ГЕГ, Татварын ерөнхий газар, мал эмнэлгийн газар хамгийн ихийг нь баталжээ. УИХ-ын харьяа байгууллага мөн цөөнгүй журам баталсан байсан. Эдгээрээс гадна ХЗДХ-ийн яаманд бүртгэлгүй 850 журам байгаа нь тогтоогдсон. Тиймээс Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, ХЗДХ-ийн яаманд бүртгэлгүй 850 журмыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Түүнчлэн одоо мөрдөгдөж буй 2500 журмыг хоёр дахин багасгахаар шийдвэрлэв. 1200 гаруй бүртгэлтэй журам хүчингүй болно. Ингэснээр 2000 журмыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа" гэлээ.