Д.Мөнх-Эрдэнийн шоронгоос бичсэн захидал 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

Д.Мөнх-Эрдэнийн шоронгоос бичсэн захидал 

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг хорих 413 дугаар ангид байх үед нь өнгөрсөн сард ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэглэн хорих ангид ажиллагаа явуулжээ. Энэ үеэр Д.Мөнх-Эрдэнийн эрхэнд ноцтой халдсан талаар мэдээлэл гарсан ч ХЭҮК хорих ангид ажиллаад “Хууль бус үйлдэл гараагүй” гэх утгатай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн билээ.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр юу болсон талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ. Тэрээр уг гомдолдоо, “441 дүгээр нээлттэй хорих ангийн захиргаагаар дамжуулан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргах нь:

Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413 дугаар хорих ангид биеэр ял эдэлж байсан.Гэтэл хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14:00-17:00 цагийн хооронд /бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой/ орж ирсэн.

Миний гарыг шилэн хүзүүнд минь авхуулж, явган суулган, доош харуулан шал ширтүүлж, шалдалж гүйлгэн хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохин зодон эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа.

Мөн эдгээр Б.Нандин-болор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын нөхдүүд намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу цахим уулзалт хийх үеэр тагнаж чагнан, CD-нд хадгалах ёстой гэж зохион байгуулалтайгаар, хулгайн замаар Монголын шоронгийн түүхэнд цахим уулзалт хийсэн. Ингээд урьд өмнө нь бичиж байгаагүй зөрчлийн актыг анх удаа надад бичиж миний эрх зүйн байдлыг дордуулан Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн миний эрхэд халдсанд гомдолтой байна. Иймд эдгээр дөрвөн нөхөр хэний захиалгаар намайг хорлож яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгаа олж тогтоон захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна” гэжээ.

Охайо мужид цасан шуурга шуурч, их нууруудын бүс нутагт олон тооны автомашин осолджээ
Охайо мужид цасан шуурга шуурч, их нууруудын бүс нутагт олон тооны автомашин осолджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ