УИХ-аас байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.04/ эхэллээ.
Нүүрсний сонсголын үеэр Тавантолгой компанитай холбоотой дараах тайнланг танилцууллаа
- Нүүрсний сонсгол: Тавантолгой компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишигт 25000 ам.доллар буцалтгүй тусламж нэрээр өгч байжээ
- Нүүрсний сонсгол: "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид 353 сая төгрөгийн урамшуулал олгожээ
- Нүүрсний сонсгол: Тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Түвшинбаярт Лексус-570 машиныг тус компаниас буцалтгүй тусламж нэрээр өгч байжээ
- Нүүрсний сонсгол: 2013 онд Тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхөд 32400 ам доллар тус компаниас буцалтгүй тусламж нэрээр өгч байжээ
- Нүүрсний сонсгол: 2009 онд Тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Наранбаатарт 105 автомашин тус компаниас буцалтгүй тусламж нэрээр өгч байжээ
- Нүүрсний сонсгол: 2014-2021 оны хугацаанд "Тавантолгой" компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нийт 1,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ