Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас дараах мэдээллийг өглөө.
"Цагдаагийн байгуулга нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долдугаар сарын 20 өдөр болон энэ оны зургаа, долоо, ес, аравдугаар саруудад эрүүгийн хуульд заасан гомдол мэдээлэл ирснийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар иргэн Ө-д шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн. Хувь хүн, иргэнийн нэр төрд халдсан. Худал мэдээллийг олон нийтэд цахим сүлжээ ашиглан тараасан болон бусдын эд хөрөнгийг авах гэсэн заналхийлэл үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэх мэт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Дээр дурдсан гэм хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй. Харин иргэд, хуулийн этгээдээс гомдол ирсэн учраас хүлээн авч шалгаж байгаа юм" гэлээ.