Ханбогд суманд газар эзэмшиж буй гадаадын 40 хуулийн этгээдийг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

Ханбогд суманд газар эзэмшиж буй гадаадын 40 хуулийн этгээдийг танилцуулж байна

УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний сонсгол" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

(2023.12.05)

Өнөөдрийн сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтын талаар танилцуулга хийж, хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцлээ.

Тус сумын нутаг дэвсгэртгаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол гэх нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн асуудал байгаа. Энэ дотор гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд байна гэдгийг сонсголын үеэр шинжээч танилцууллаа.

Ханбогд сумаас 2020-2022 оны газар олголтоос гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх болгожээ.

Мөн гадаад хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газрыг эзэмших эрх болгосон байна.

Сонсгоолын үеэр Хянан шалгах түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын Газрын тухай хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулна" гэсэн байтал тус сумын Засаг дарга нь газрын эзэмшүүлсэн байгаа нь хууль зөрчсөн үйлддэл мөн үү? гэж Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга П.Золжаргалаас тодруулж асуусан.

Үүнд П.Золжаргал "Мэдээж гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж нь ашиглагч байх ёстой. Гэхдээ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дандаа эзэмшихээр төлөвлөсөн байгаа. Энэ нь дотоодын аж ахуйн нэгж. Энд эрх шилжүүлэх процесс нь өөрөө эзэмших эрхийг бусдад шилжүүлж болно гээд хуулиар зөвшөөрөгдсөн. Үүнийг эрх шилжүүлж байгаа хоёр этгээд хоорондоо гэрээ хийгээд наториат түүнийг батлаад бичиг баримтаа онлайнаар илгээж байгаа. Ер нь бол гадаадын иргэдэд газрыг ашиглуулах ёстой. Гэхдээ яг амьдрал дээр Монгол Улсын иргэд гадаадын иргэдийн өмнөөс хүсэлт илгээгээд байгаа" гэсэн хариулт өгсөн.

80-90 км.цагийн хурдтай цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖЭЭ
80-90 км.цагийн хурдтай цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ