Лхагва гарагт бүх нийтээрээ амарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Лхагва гарагт бүх нийтээрээ амарна

Лхагва гарагт бүх нийтээрээ амарна

Энэ лхагва гарагт буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтээрээ амарна.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн зургаадугаар сарын 1-нд улс даяар Хүүхдийн баярыг тэмдэглэдэг.

Мөн энэ хуульд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна" гэж заажээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ