Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 7 настай хүүхэд 2023.12.07-ний өдөр сураггүй алга болсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүүхэд олдсон ба сургуулийн ариун цэврийн өрөөний цоож гацсаны улмаас гарч чадахгүй болсон байжээ. Охин бусдаас тусламж хүсэхгүй удсаны улмаас, багш, ар гэрийнхэн нь санаа зовж холбогдох байгууллагад дуудлага, мэдээлэл өгчээ.
Хүүхдэд ямар нэгэн эрсдэлгүй байна. Олон нийтийн цахим сүлжээнд хүүхдийн зураг, мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.