АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн талаар мэдээлсэн юм. Ингэхдээ шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг шилжүүлжээ.
Өнгөрсөн дөрвөн өдөр нүүрсний сонсголын эхний шат зохион байгуулагдаж, үүгээр "Тавантолгой" ХК-ийн асуудлыг шинжлэн судалсан. Ихэнх сэжим УИХ-ын гишүүн, "Ажнай" тодотголтой Д.Бат-Эрдэнэд холбогдож буй.
Түүнийг ийн жижиг Тавантолгойн асуудлаар шалгаж байгаа гэж ойлгогдож буй. Гэхдээ хуулийн байгууллагад яг Д.Бат-Эрдэнийг буруутгах бүрэн үндэслэл олдохгүй байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл ирж байна.
Тэр дундаа өнгөрсөн өвөл зохион байгуулагдсан жагсаалыг Д.Бат-Эрдэнэ санхүүжүүлсэн гэдэг асуудал яригддаг. Жишээ нь, энэ хэргийн хүрээнд Д.Бат-Эрдэнийг огт шалгаагүй нь баталгаажиж байгаа юм.