"PUBG Mobile"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн "Grand Final" шат гурван өдрийн турш үргэлжилж, финалд Монголын гурван ч баг тоглож, "IHC Esports" баг түрүүлж дэлхийн аварга болов.
Багууд гурван өдрийн турш нийт 18 "map" тоглосон бөгөөд "IHC Esports" 142 оноотой аваргалж, мөн Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой дөрөвдүгээр байрыг эзлэв.
Харин финалын "MVP"-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарлаа.
"PMGC 2023" тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин "Stalwart Esports" болон "4Merical Vibes" багууд хэсгийн шатнаас, "IHC Esports" баг "Last Chance" шатнаас финалд оролцох эрхээ авсан юм.
Монгол багуудаас:
- 31-р байрт орсон NB Esports баг 28 мянган ам.доллар
- Хоёрдугаар байр эзэлсэн "Stalwart Esports" 200 мянган ам.доллар
- Аварга авсан "IHC Esports" 400 мянган ам.доллараар шагнуулна.
Тэгвэл тэд хуулийн дагуу улсад шагналынхаа мөнгөний 5 хувьд ногдох татвар төлнө.
Ингээд тооцвол IHC esport баг 1 тэрбум 553 сая 910 мянган төгрөгийн шагналын сангаас 77 сая 684 мянга 550 төгрөгийг татварт төлнө. 2-р байрын эзэд "Stalwart esport" баг 901 сая 38 мянган төгрөгийн шагналын сангаас 45 сая 51 мянган төгрөгийг татварт өгнө. Харин 4-р байрын эзэд "4 Merical Vibes" баг 493 сая 344 мянган төгрөгийн шагналын сангаас 24 сая 667 мянган төгрөгийг улсдаа төлөх нь ээ.