Түр хорооноос нүүрсний хоёр дахь шатны сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Сонсголд гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг өчигдөр /2023.12.11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан.
Гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцох ажээ.