Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.
(2023.12.13)
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа өчигдөр амаар болон бичгээр ирүүллсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.
Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна.
Гурван үндсэн шалтгаан дурдсан байна.
Эхнийх нь ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станц дээр гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн 1 блок эвдэрч зогссон байна. Хэзээ буцаж ашиглалтад орохыг одоогоор мэдэгдээгүй.
Хоёрдугаарт, 2023 онд нэр бүхий станц дээр 230 МВт-ийн хоёр блок буюу нийтдээ 500 МВт-ийн шинэчлэл хийж байсан. Энэ нь өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын муж цахилгааны дутагдалд орсон гэдэг зүйлийг ярьж байна." гэв.
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням "Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хязгаарлалт хийнэ. Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний хэмнэлт хийхийг иргэдэд уриалж байна. Ингэснээр бидэнд хүндрэл бага гарна." гэв.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ