Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.
(2023.12.13)
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа өчигдөр амаар болон бичгээр ирүүллсэн гэдгийг өнөөдөр /2023.12.13/ мэдээлсэн.
Тэгвэл манай улс дотоодоо цахилгааны асуудлаа яаж зохицуулах талаар Тэрээр "Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж бий. Энэ нь нийтдээ 124 аж ахуйн нэгж байдаг. Нийт хүчин чадал нь 99,7 МВт. Эхний ээлжид бид эдгээр хэрэглэгч нар оргил ачааллын цаг буюу өдрийн цагаар хязгаарлалт хийнэ.
Үүнээс давсан тохиолдолд бид таван багц үүсгэсэн. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна.
Ингэхдээ эмнэлэг, сургууль гэх мэт онцгой цахилгаан эрчим хүч хэрэглэгч нарыг цахилгааны хязгаарлалтад хамруулахгүй тал дээр төлөвлөгөө гаргасан. Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байгаа" гэв.
Түүнчлэн эрчим хүч нийлүүлэгч талаас цахилгаан гурван үндсэн шалтгаан дурдсанаас хоёрыг нь мэдээллийн үеэр Эрчим хүчний сайд мэдээллээ.
Эхнийх нь ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станц дээр гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн 1 блок эвдэрч зогссон. Хэзээ буцаж ашиглалтад орохыг одоогоор мэдэгдээгүй.
Хоёрдугаарт, 2023 онд нэр бүхий станц дээр 230 МВт-ийн хоёр блок буюу нийтдээ 500 МВт-ийн шинэчлэл хийж байсан. Энэ нь өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын муж цахилгааны дутагдалд орсон гэдэг зүйлийг ярьж байна." гэв.